САГС 0
  • [basket-product-image]
    [basket-product-name]
    ҮнэШирхэгДүн
    [basket-unit-price][basket-product-total]
Нийт үнэ:[basket-total]₮
Хүргэлтийн үнэ(100.000₮ дээш үнэгүй):0₮
Дансаар төлсөн:0₮
Бүгд:0₮
Утас:
3 үгт хаяг:
Хот/Аймаг

Дүүрэг

Хаяг/Нэмэлт :
Төлбөр:
Таны сагс хоосон байна
 

Харьцуулах бараанууд

Худалдааны нөхцөл

www.RIO.mn нь "Сэйлс Форс" ХХК-ын албан ёсны Онлайн худалааны вэб сайт бөгөөд Энэхүү сайтыг ашигласнаар та манай вэб сайтын Үйлчилгээний Нөхцөл (дор бичигдсэн), Мэдээллийн Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм. "Сэйлс Форс" ХХК нь өөрийн гэрээт харилцагчдынхаа шаардлагад үндэслэн энэхүү вэб сайтын худалдааны нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Та онлайн гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцлүүдтэй танилцана уу. Вэб сайт руу халдах оролдлого хийх, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

ЗӨВХӨН 16-С ДЭЭШ НАСНЫ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛНЭ 

RIO.mn онлайн худалдааны сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай манай вэб сайтаар гүйлгээ хийнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ

www.RIO.mn онлайн худалдааны сайт нь албан ёсны гэрээт байгууллагуудын бүтээгдэхүүнийг агуулахаас шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд харилцагч байгууллагуудынхаа бүтээгдэхүүний баталгаа, борлуулалтын дараах үйлчилгээг тэдгээрийн шууд хэрэглэгчийн нэгэн адил авах эрхийг өөрсдийн хэрэглэгчиддээ өгдөг. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулалын үнэн зөвийг бүрэн хариуцаж, зургийг өнгө, харагдацын хувьд аль болох бүтээгдэхүүнтэй адилхан байлгахыг хичээнэ. 

 

ВЭБ САЙТЫН АЖИЛЛАГАА

Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд бүтээгдэхүүний захиалгыг 4цагийн дотор www.RIO.mn сайтын ажилтан утсаар баталгаажуулж, 24 цагийн дотор хүргэлт хийнэ. Бүтээгдэхүүний талаарх мэдээлэл үнэ болон үлдэгдэл зэрэг нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. 

 

ҮНИЙН БОДЛОГО 

www.RIO.mn онлайн худалдааны сайтад байрласан бүтээгдэхүүний үнэ нь НӨАТ орсон жижиглэн худалдааны үнэ бөгөөд манай сайтаар үйлчлүүлснээр зах зээлийн үнээс байнгын 5% хүртэлх онлайн хөнгөлөлтийг авна. Үнэ болон бэлэг урамшууллын саналууд нь үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно.

 

ТӨЛБӨР ТӨЛӨХ 

Та www.RIO.mn онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны карт болон данс, мөн бэлнээр төлбөрийн тооцоо хийх боломжтой. Хүлээн авагчийн данс: Худалдаа хөгжлийн банкны 457035244 (Сэйлс Форс ХХК). Энэ тохиолдолд, таны данснаас тухайн захиалгын дүн шууд хасагдаж манай данс руу шилжинэ. 

 

ХҮРГЭЛТ 

www.RIO.mn онлайн худалдааны сайт нь Улаанбаатар хот дотороо болон Монгол улсын бүх аймаг руу Монгол Шуудангаар дамжуулан хүргэлт хийдэг бөгөөд хүргэлтийн төлбөр хот дотор 100,000төгрөгөөс дээш үнийн дүнд ҮНЭГҮЙ байх ба СБД-Дамбадаржаа, ЧД-7 буудал, ХУД-Нисэх буудлын дэргэдэх товчоо, СХД-5шар, БЗД-Амгалан гэсэн хүрээн дотор 09:00-23:00 цагийн хооронд хүргэлтийг 100,000төгрөгөөс бага бол 3,000төгрөгийн төлбөртэй хийнэ. Энэхүү хязгаарын бүсээс давсан байршилд хүргэлт хийх бол 10,000-20,000 төгрөгийн нэмэлт төлбөр авна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ

Хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгөхдөө, барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийн баримт, баталгаат засварын хуудас болон бусад дагалдах бичиг баримтуудыг худалдан авагчид хүлээлгэн өгнө. Худалдан авагч нь НӨАТ-ын падааныг вэб сайтанд бүртгүүлсэн и-мэйл хаягаар авах боломжтой.

 

БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ 

www.RIO.mn онлайн худалдааны сайтаас захиалсан барааг дараах нөхцөлөөр буцаалт хийж болно. Үүнд:

- Хүргэлт хийгдэхээс өмнө худалдан авалтаа цуцлах - Төлбөрийг ажлын 2 хоногт багтаан 100% эргүүлэн шилжүүлнэ

- Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/- Шинэ ижил бараагаар нэмэлт төлбөргүйгээр сольж өгнө

- Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд /24цаг/ буцаах үед /барааны сав баглаа боодол, шошго бүрэн бүтэн, эвдрэл, сэвтэлтгүй шинээрээ байх тохиолдолд/ - ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийх эсвэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ. Энэ тохиолдолд худалдан авагч нь хүргэлтийн зардал болох 3,000 - 10,000 төгрөгийг нэмж төлөх буюу суутгуулна.